ИРГЭН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ХАРИУЦАГЧААР ОРОЛЦОХГҮЙ

  • 2023-05-24

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022 оны 4 дүгээр сарын 29, №134

Тоймын огноо дугаар: 2023 оны 5 дугаар сарын 23,  Дугаар 04

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

            Нэхэмжлэгч К-ээс, “Улсын тусгай хамгаалалттай газарт хууль зөрчиж барьсан модон байшинг буулгаж, буурийг нь цэвэрлэн байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөхийг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг иргэн А-д холбогдуулан гаргасан.

Захиргааны хэргийн шүүх  нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн  дагуу маргааныг хянан шийдвэрлэдэг .

Нэхэмжлэгчээс захиргааны үйл ажиллагаатай  холбогдуулан маргаагүй байх тул иргэнд холбогдуулан гаргасан уг нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш