БАРУУН 5 АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ НАРТ “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

  • 2023-05-26

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/118 дугаар “Сургалт зохион байгуулах” тухай тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу тус аймагт баруун 5 аймгийн буюу Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын албан хаагч нарт зориулсан гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, дуудлага мэдээлэл шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургалтыг Баян-Өлгий аймагт 2022 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газраас тус аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна.  

Уг сургалтын хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр болон зарим аймгуудад шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэргийн статистик судалгаанд хийсэн дүн шинжилгээ”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн болон эрүүгийн хэргийг зүйлчлэхэд анхаарах асуудал, шүүхийн практик” сэдвээр хичээл зааж оролцлоо.

Сургалтад баруун 5 аймгийн Цагдаагийн газруудын нийт 48 албан хаагч хамрагджээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-05-26