ЯЛЛАГДАГЧИД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ҮНДЭСЛЭЛ НЬ НОТЛОХ БАРИМТУУДААР ТОГТООГДСОН БАЙХ

  • 2023-05-31

Шийдвэрийн дугаар: 2023.05.11-2023/ЦХШЗ/31

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тойм №07

Санамж: Энэхүү мэдээлэл нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, харин шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн К.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай “Хулгайлах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллагдагч К.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа хэргийн хамт ирүүлжээ.

Шүүх прокуророос ирүүлсэн саналыг хэргийн хамт шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагч К.Н “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан...” гэх үндэслэл нь  нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэж, яллагдагч К.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Хураангуйг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат.