БАРУУН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН “ХАНТАЙШИР-2023” СПОРТЫН НААДАМД ОРОЛЦЛОО

  • 2023-06-14

Говь-Алтай аймагт Баруун бүсийн шүүхүүдийн “Хантайшир-2023” спортын наадам 5 төрөлт тэмцээн 2023 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Спортын наадамд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг дахь шүүхүүд болон Ховд аймгийн Булган сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхүүдийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид спортын 5 төрөл болох сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Уг тэмцээнд Баян-Өлгий аймгийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид алтан медаль, “Ширээний теннис”-ийн төрөлд Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек мөнгөн медаль тус тус хүртлээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-06-14