БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2023-06-30

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны эхний хагас жилийн байдлаар 26 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  42 захиргааны хэргээс 29 хэргийг шийдвэрлэж, 13 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8 хэргээр буюу 21,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 29 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, төрийн албаны маргаан 5, газрын маргаан 8, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 9, иргэний бүртгэлтэй холбоотой 1, төрийн хяналт, шалгалтын маргаан 3, бусад хуулиар 3 маргааныг шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт шийдвэрлэсэн 13 захиргааны хэргээс 10 хэргийг хялбаршуулсан журмаар, 19 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 27 удаа, Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага 3, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 2 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны эхний хагас жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,035,800 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-06-29