БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2023-06-30

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 8 хэрэгт нэмж 124 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 132 эрүүгийн хэргээс 7 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 2 хэргийг түдгэлзүүлж, 110 хэргийг шийдвэрлэж, 13 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 25 хэргээр буюу 22,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 2, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 34, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2, хүчиндэх 2, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2, хулгайлах 14, дээрэмдэх 2, залилах 2, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 5, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 6, бусад 38 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 115 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 7 хүн, 18-21 насны 6 хүн, 22-29 насны 22 хүн, 30-34 насны 29 хүн, 35-аас дээш насны 51 хүн бөгөөд шүүхээр ял шийтгүүлсэн 115 хүний 15 хүнийг хорих ялаар, 54 хүнийг торгуулийн ялаар, 11 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 35 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 2 хүнд хүмүүжлийн чанартай арга хэмжээ, 1 хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бол 6 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 84,400,000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  110 эрүүгийн хэргийн улмаас 133 эрэгтэй, 37 эмэгтэй, насанд хүрээгүй 7 хүүхэд, 3 хуулийн этгээд, 21 төрийн байгууллага хохирч, 3 хүн нас барсан бөгөөд 33 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 739,263,550 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 2 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоосон бол 1 хүнийг өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлжээ. Тус шүүх нь 2023 оны 2 дүгээр улирлын байдлаар 16 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 5 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 6 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн 361 хэргийг хүлээн авч, 360 зөрчлийн хэрэг шийдвэрлэснийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 85 зөрчлийн хэргээр буюу 23,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-06-29