ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ.

  • 2023-08-29

Шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.04.19 №2023/ШЦТ/78

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Шийдвэр хураангуй №09

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б аймгийн Ө сумын  дүгээр багийн нутаг дэвсгэр, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Ц-г 2022 оны 08-12 дугаар сарын хооронд тус тус дөрвөн удаа эрх чөлөөнд халдаж зодсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн ба хүндрүүлэх шинжийг хуульчилсан байх ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” зодсон байвал гэмт хэрэгт тооцно.

Прокуророос иргэн Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Шүүхээс шүүгдэгч Э.Г-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийнхөө гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.Ц-г 2022 оны 08-12 дугаар сарын хооронд тус тус дөрвөн удаа эрх чөлөөнд халдаж зодсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж, шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх:  https://shuukh.mn/single_case/88348?daterange=2023-01-01%20-%202023-08-29&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат