УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХАНГАГДААГҮЙ БОЛ ШҮҮХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА

  • 2023-09-08

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.04.25 №1438

Тоймын дугаар,огноо: №08, 2023.08.31

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн К нь Б сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 9,069,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул тус иргэний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген