АХЛАХ ТҮШМЭЛИЙН МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2023-09-11

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтыг амжилттай төгсөж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сертификат гардлаа.

Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтыг амжилттай дүүргэсэн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашатад  шүүхийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-09-11