Тус шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоонд шинээр томилогдсон А.Бахытбек, М.Ердос нар нь эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
Шүүхийн хамт олныг төлөөлж Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек үг хэлж баяр хүргэн, Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагч нарт дурсгалын зүйл гардуулж, амжилт хүслээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023.09.11
.