Үүнд, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Хуаныш “Шүүхийн хүндэт тэмдэг”-ээр, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан, шүүгчийн туслах Т.Айбек нар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, шүүгчийн туслах Т.Маншүк, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан К.Нурсауле нар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнуулсныг шүүгч, Ерөнхий шүүгч нар гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Шүүхийн байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд Ерөнхий зөвлөлийн болон Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнуулсан албан хаагчдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023.09.22