СУРАГЧДАД “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2023-09-22

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн үйл ажиллагаатай танилцах “Нээлттэй шүүх” өдөрлөгийн удирдамжийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдад Шүүхийн үйл ажиллагаа, бодлого, зарчим, онцлогийг таниулах өдөрлөгийг шүүхийн байранд зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд сурагчдад шүүхийн талаар асуумж бөглүүлсний дараа шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат шүүхийн тухай ойлолт, эрхэм зорилго, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэх нь сэдвээр танилцуулга хийсэн бол шүүгчийн туслах Б.Хундыз Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авахаас эхлэн шийдвэрлэх хүртэлх ажиллагааны процессын талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Уг ажлыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг”-ийн гишүүн, шүүгчийн туслах Б.Хундыз удирдан явуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулж, харилцан яриа өрнүүлжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-09-22