ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООНЫ 2023 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2023-10-10

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2022-2023 онд Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор нийт 377 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноос 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 22 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бөгөөд энэ нь нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн 5,8 хувь юм.

2023 оны 3 дугаар улирлын байдлаар эрүүгийн хэргийн 2, иргэний хэргийн 19, захиргааны хэргийн 1, нийт 11 шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 25-35 насны 6, 36-45 насны 8, 46-55 насны 4, 56-аас дээш насны 4 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргажээ.

Нийт шүүх хуралдаанд оролцсон 22 иргэдийн төлөөлөгчөөс 9 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй бөгөөд 5 нь бүрэн дунд боловсролтой, 17 нь дээд боловсролтой хүн байна.

2023 оны 3 дугаар улирлын байдлаар иргэдийн төлөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдол байхгүй.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-10-09