ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ МЭДЭЭ

  • 2023-10-11

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023 оны 3 дугаар улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 106, эрүүгийн 38, зөрчлийн 30 хэргийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 15 хүсэлт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 13 хүсэлт тус тус хүлээн авч, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/ШЗТ2023/01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол болон уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн болон зөрчлийн хэрэг, хүсэлт, гомдол хүлээн авах, шүүгчид хүлээлгэн өгөх журам” болон 2 дугаар хавсралтаар баталсан “Иргэний хэрэг, хүсэлт, гомдол хүлээн авах, шүүгчид хүлээлгэн өгөх журам”-д заасны дагуу тус тусын шүүгчид хүлээлгэн өгчээ.  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 3 дугаар улирлын байдлаар 896 хэрэг, нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 169 хүсэлт, гомдол 21-ыг тус тус хүлээн авч, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ЗТ2023/00004 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол болон уг тогтоолын хавсралтаар баталсан “Шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-д заасны дагуу тус тусын шүүгчид хүлээлгэн өгчээ.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн эрүүгийн 179, зөрчлийн 592 хэргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол 123-ыг тус тус хүлээн авч, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ЗТ/01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол болон уг тогтоолын хавсралтаар баталсан “Шүүхэд хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-д заасны дагуу тус тусын шүүгчид хүлээлгэн өгчээ. 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 3 дугаар улирлын байдлаар 52 нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт 135, гомдол 48-ыг тус тус хүлээн авч, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 110/ЗТ2023/0006 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол болон уг тогтоолын хавсралтаар баталсан “Шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-д заасны дагуу тус тусын шүүгчид хүлээлгэн өгчээ. 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-10-09