ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

  • 2023-10-04

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан нийт анхан, давж заалдах, хяналтын шатны 117 шүүхийн 42 Тамгын газрын 800 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, ширээний теннис гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Уг тэмцээнд дартсын спортын төрөлд Баян-Өлгий аймгийн шүүхийн баг тамирчид дэд байр эзэлж мөнгөн медаль хүртсэн бол ширээний теннисийн хосын төрөлд 4 дүгээр байранд, эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд шөвгийн 8-д тус тус шалгарч, тэмцээний нийлбэр дүнгээр Баян-Өлгий аймгийн шүүхийн баг тамирчид 8 дугаар байранд орсон байна.

Уг тэмцээний үер Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын орчуулагч А.Ахмерей, үйлчилгээний ажилтан Е.Айболат нарт Сагсан бөмбөгийн төрөлд “Спортын мастер” цол хүртээснийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг гардуулан өгч, баяр хүргэлээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-10-04