ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЕРХАНАТ “ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР, ШҮҮГЧИЙН ТУСЛАХ Н.БОЛАТБЕК ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ТУС ТУС ШАГНУУЛЛАА

  • 2023-10-04

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмэр, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, захиргааны удирдлагыг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн албан хаагчдыг Төрийн албаны зөвлөл, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шагналаар шагнасныг Улаанбаатар хотод Төрийн ордонд зохион байгуулсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр гардууллаа.

Үүнд, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат Төрийн албаны зөвлөлийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, шүүгчийн туслах Н.Болатбек Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнуулсныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

Шүүхийн байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд Төрийн албаны зөвлөл, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шагналаар шагнуулсан албан хаагчдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.10.04