ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

  • 2023-10-04

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хороо, бүх шатны шүүхийн тамгын газрын нийт 800 албан хаагч оролцсон уг хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Уг хэлэлцүүлгийн явцад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Шүүхийн захиргааны хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд гутгаар байр эзэлсэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек шагналаа гардаж авлаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.10.04