ЖОЛООЧ Т.ГАНБААТАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  • 2023-10-11

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-д шүүхэд он удаан жил ажиллаж тавин нас хүрсэн шүүхийн захиргааны ажилтнуудад хүндэтгэл үзүүлэхээр тусгасны дагуу тавин  нас хүрсэн шүүхийн жолооч Т.Ганбаатарт шүүхийн хамт олноос дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

 

Жолооч Т.Ганбаатар нь улсад 30 жил ажилласнаас шүүхийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байгаа манай тэргүүний ахмад ажилтнуудын нэг бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд шүүгч, Ерөнхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож баяр хүргэлээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.10.11