ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

  • 2023-10-16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангиас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажилтнуудыг хамруулан бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулж байна.

Уг бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтнууд Баян-Өлгий аймгийн шүүхийн хашаанд мод тарьж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг намрын мод тарих ажилд идэвхтэй оролцлоо.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР