ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2023-10-25

И-Монгол Улсын төсөвт үйлдвэрийн газраас “Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, ил тод, нээлттэй үзүүлэх” үндсэн зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Төрийн захиргааны байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн ERP системийн сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цахим сүлжээгээр зохион байгууллаа. 

Сургалтад шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, Мэдээлэл технологийн мэргэжилтэн, шүүгчийн туслахууд, архив, бичиг хэргийн эрхлэгч нар хамрагдаж, сонирхсон асуулт асууж, санал солилцсон байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-10-25