ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

  • 2023-11-04

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 2 дугаар улиралд эрүүгийн хэрэгт 169 гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Эрүүгийн хэрэгт бичигдсэн 169 гүйцэтгэх хуудсыг төрлөөр нь авч үзвэл торгуулийн ялд 33, шүүгдэгчээс мөнгөн төлбөр гаргуулан улсын орлого болгох тухай 7,  гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 101, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан 13, хорих ялыг тэнсэн хянан харгалзсантай холбоотой 2, нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан 6, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялаар шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан 1, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 3, галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхийг хориглох 1, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авах 2 гүйцэтгэх хуудас тус тус бичигджээ.

Дээрх 2023 оны 2 дугаар улиралд эрүүгийн хэрэгт бичигдсэн 169 гүйцэтгэх хуудаснаас 36 гүйцэтгэх хуудас буюу 21,3 хувь нь биелэгдэж, 133 гүйцэтгэх хуудас ажиллагаанд байгаа талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл ирүүлсэн байна.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-10-31