ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД ЁС ЗҮЙН СУРГАЛТ-ДУРАМЖ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2023-11-23

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын хүсэлтээр тус аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр олон жил ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат хуульч Р.Асхабылыг урьж оролцуулан шүүхийн захиргааны ажилтнуудад “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй” сэдвээр сургалт-дурсамж ярилцлагыг зохион байгууллаа.

 

Сургалтад шүүхийн Тамгын газрын ажилтнууд бүрэн хамрагдаж, ахмад шүүгч Р.Асхабылын шүүгч, Ерөнхий шүүгчээр ажилласан олон жилийн туршлагын талаар дурсамж ярилцлага өрнүүлж, хуульчийн болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, хариуцлагын талаар сонирхсон асуулт асууж, санал солилцсон байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-11-23