БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2023-10-04

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 3 дугаар улирлын байдлаар /2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл/ 106 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 106 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 18,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх 2023 оны 3 дугаар улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 112 хэргийг хүлээж авсан ба шийдвэрлэсэн 106 иргэний хэргээс 53 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 29 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 24 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2023 оны 3 дугаар улирлын байдлаар эрүүгийн 32 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнийг 2022 оны 3 дугаар улиралтай харьцуулбал 5,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс шилжүүлсэн 38 хэргийг хүлээн авч, нийт 32 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 18 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 10 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 4 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 3 дугаар улирлын байдлаар зөрчлийн 30 хэргийг хүлээн авч, 24 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр нийт 24 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 20 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 2 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 2 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-10-04