БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-01-03

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны бүтэн жилийн байдлаар 84 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, 2 нэхэмжлэлийг буцааж, 17 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  83 захиргааны хэргээс 68 хэргийг шийдвэрлэж, 15 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хэргээр буюу 1,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 68 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, төрийн албаны маргаан 10, газрын маргаан 17, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 11, төрийн хяналт, шалгалтын маргаан 22, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 2, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан 1, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 1, бусад хуулиар 4 маргааныг шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны бүтэн жилийн байдлаар нийт шийдвэрлэсэн 68 захиргааны хэргээс 34 хэргийг хялбаршуулсан журмаар, 34 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 68 удаа, Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага 8, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 3 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны бүтэн жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,299,400 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-12-27