Энэ үйл ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн тодорхой нэг зөрчлийн хэрэгт зохиомжит шүүх хуралдааныг зохион байгуулж, гаалийн улсын байцаагчдаас бүрдсэн 6 баг нь хэргийн оролцогчдын хувиар, тодруулбал, гомдол гаргагч болон хариуцагчаар баг болж хуваагдан ур чадвар, мэдлэгээрээ өрсөлдөж,идэвх, санаачилгатай оролцлоо.
Тус шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша, шүүгч С.Еркеш, шүүгч М.Риза нар шүүн ажиллаж, удирдамжид заасан шалгуур үзүүлэлт болох тайлбарлаж буй үйл баримтын үндэслэлт байдал, хууль хэрэглээ, онолын мэдлэг, мэтгэлцэх чадвар, багаар ажиллах болон бичиг баримт боловсруулах чадвар зэргийг харгалзан үнэлж, дүгнэсэн болно.
Энэхүү арга хэмжээ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг эрх бүхий албан тушаалтнуудын хувьд Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, практикт суурилсан мэдлэг олгох зорилготой байснаас гадна Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг сурталчилсан онцлогтой байлаа.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР