ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНУУЛЛАА

  • 2024-02-28

Хууль зүйн салбар болон Монголын Хуульчдын холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, захиргааны удирдлагыг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн албан хаагчдыг Монголын Хуульчдын холбооны шагналаар шагнасныг өнөөдөр шүүгч ажилтнуудын хамтарсан зөвлөгөөний  үеэр гардууллаа.

Үүнд, Шүүгчийн туслах М.Маншук, А.Айсагүл нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнуулсныг Ерөнхий шүүгч, шүүгчид гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

Шүүгчийн туслах М.Маншук нь 17 дахь жилдээ, шүүгчийн туслах А.Айсагүл нь улсад 14 жил, үүнээс шүүхийн салбарт 13 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулсанд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024.02.28