“МӨСНИЙ БАЯР-2024” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2024-03-05

Шүүгч, ажилтнуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хамт олны “МӨСНИЙ БАЯР-2024” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр /2024-03-02/ Толбо нуурт зохион явууллаа.

Шүүхийн хамт олон уг арга хэмжээний хүрээнд явагдсан “Хоккей”, “Шагайн харваа”, “Гүйлт”, “Олс таталт” зэрэг спортын төрлөөр өрсөлдөж, нийлбэр дүнгээр А.Дауренбек ахлагчтай эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тэргүүн байр, С.Өмирбек ахлагчтай давж заалдах шатны шүүх болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг дэд байх Б.Ерханат ахлагчтай Шүүхийн тамгын газрын баг гутгаар байранд шалгарчээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-03-02