БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2024-03-13

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 25, эрүүгийн 7, зөрчлийн 3 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 30 хэргээс 22 хэргийг, эрүүгийн 11 хэргээс 9 хэргийг, зөрчлийн 4 хэргээс 4 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 281 нэхэмжлэл хүлээн авч 13 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2023 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 168 иргэний хэргийн хамт нийт 436 иргэний хэргээс 246 иргэний хэргийг шийдвэрлэж, 190 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 15 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 173 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 52 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 14 эрүүгийн хэргийн хамт нийт 66 эрүүгийн хэргээс 55 хэргийг шийдвэрлэж, 11 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 187 хэргийг шийдвэрлэж, 50 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 02 дугаар сарын байдлаар шинээр 8 нэхэмжлэл хүлээн авч, 2 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэл 15 хэргийн хамт нийт 21 захиргааны хэргээс 9 хэргийг шийдвэрлэж, 12 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 186 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 35 өргөдлийн хамт нийт 221 өргөдлөөс 114 өргөдлийг шийдвэрлэж, 33 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 20 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 54 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар иргэний 281, захиргааны 8 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 186 өргөдөл, эрүүгийн 52, зөрчлийн 187 хэрэг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 173 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 1 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 26 гомдол, хяналтын журмаар гаргасан 13, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 3, хяналтын журмаар гаргасан 2 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-03-06