БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-03-27

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар /2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл/ 27 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 27 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 38,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 38 хэргийг хүлээж авсан ба шийдвэрлэсэн 27 иргэний хэргээс 17 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 3 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 7 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар эрүүгийн 10 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнийг 2023 оны 1 дүгээр улиралтай харьцуулбал 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс шилжүүлсэн 15 хэргийг хүлээн авч, нийт 10 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 5 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 3 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 9 хэргийг хүлээн авч, 4 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 60 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр нийт 4 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 3 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 1 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-03-27