БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-03-27

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар өмнөх оны үлдэгдэл 14 хэрэгт нэмж 69 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 83 эрүүгийн хэргээс 2 хэргийг прокурорт буцааж, 4 хэргийг түдгэлзүүлж, 64 хэргийг шийдвэрлэж, 13 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 7 хэргээр буюу 10,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах 1, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 2, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 27, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, хүчиндэх 1, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1, хулгайлах 8, залилах 3, мал хулгайлах 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 1, 18 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 74 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 14-15 насны 2, 16-17 насны 9 хүн, 18-21 насны 11 хүн, 22-29 насны 12 хүн, 30-34 насны 14 хүн, 35-аас дээш насны 26 хүн бөгөөд шүүхээр ял шийтгүүлсэн 74 хүний 12 хүнийг хорих ялаар, 42 хүнийг торгуулийн ялаар, 4 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 16 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,11 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 64,225,000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  64 эрүүгийн хэргийн улмаас 63 эрэгтэй, 25 эмэгтэй, насанд хүрээгүй 5 хүүхэд, 2 хуулийн этгээд, 2 төрийн байгууллага хохирч, 1 хүн нас барсан бөгөөд 30 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 579,193,823 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 1 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 2 хүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 25 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 5 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 7 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 253 хэргийг хүлээн авч, 252 зөрчлийн хэрэг шийдвэрлэснийг өмнөх оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 127 зөрчлийн хэргээр буюу 50,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-03-27