ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2024-04-12

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооноос тус шүүхийн Тамгын газрын  ажилтан, албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд "МӨНХИЙН ИРЭЭДҮЙН ГЭГЭЭ" ТББ-ын тэргүүн, сэтгэл судлалын шинжлэх ухааны докторант Ш.Мөнхцэцэгийг урьж сургалт явууллаа.

Уг сургалтад Тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид  оролцож,  ёс суртахуун, ёс зүйн талаарх сонирхолтой лекц сонсож,  сургалтад хамрагдлаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-04-12