ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ МЭДЭЭ

  • 2024-04-15

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 36, эрүүгийн 11, зөрчлийн 10 хэргийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 6 хүсэлт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 4 хүсэлт тус тус хүлээн авч, шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 377 хэрэг, нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 80 хүсэлт, гомдол 16-г тус тус хүлээн авсан байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн эрүүгийн 81, зөрчлийн 307 хэргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол 56-г тус тус хүлээн авчээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 29 нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт 21, гомдол 8-ыг тус тус хүлээн авсан байна.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-04-10