ЭРТЭЧ ЗАЛУУЧУУД АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ”, “ШҮҮХИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭХ ЗӨРЧИЛ” СЭДВЭЭР ЯРИЛЦЛАА

  • 2024-04-25

Дотоодын сургалтын хөтөлбөрт тусгагдсаны дагуу тус шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудад Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Шүүхийн үйлчилгээний соёл”, “Шүүхийг үл хүндэтгэх зөрчил” сэдвээр “Эртэч залуучууд” арга хэмжээний хүрээнд сургалт явууллаа.

Сургалтын үеэр шүүхийн захиргааны ажилтнууд шүүхийн үйлчилгээний хүртээмж, соёл, цахимжилт, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, хариуцлага зэрэг асуудлаар ярилцаж, Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлэгт хуульчилсан зарим зөрчлүүдийн бүтэц, шинж, төрөл, хариуцлага зэрэг асуудлаар санал солилцож, харьцуулсан болон шүүхийн практик судалгаатай танилцжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-04-24