ШҮҮГЧИД, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

  • 2024-04-29

Өнөөдөр /2024-04-29/ Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо.

Тус зөвлөгөөнд анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн шүүн таслах ажлын статистик мэдээг танилцуулсны дараа Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек  “Шүүх хуралдааны дэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн оролцогчид хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулсан хуулиудын холбогдох заалтыг боловсронгуй болгох талаарх саналын төсөл”-ийг танилцуулж, шүүгч, ажилтнуудад мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтууд нэгдмэл бус, шүүхийн практикт өөр өөрөөр тайлбарлан хэрэглэдэг, давж заалдах гомдол гаргах эрх болон давж заалдах болон хяналтын шатны шүүхэд тус зөрчлийг хянан шийдвэрлэх журам тодорхойгүйгээс шүүхийн практикт хууль хэрэглээний зөрүүтэй, тодорхойгүй байдал үүсдэг байна.

Үүний дараа нэгдсэн зөвлөгөөнийг үргэлжлүүлэн мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат  Шүүхийн Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи” сэдвээр дотоод сургалтыг зохион байгуулсан ба шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдаж, сонирхсон асуултаа асууж, харилцан мэдээлэл солилцлоо.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-04-29