Үүнд, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, шүүгчийн туслах М.Айдынгүл Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнуулсныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Шүүхийн байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Төрийн дээд одон медаль, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнуулсан шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН
2024.05.31