Миний бие шүүхийн байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байна. Анх ажлын гараагаа 2019 оны 11 дүгээр сараас эхлэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн ба энэ хугацаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар тасралтгүй 5 жил ажилласан.
Анх ажилд ороход сурах зүйлс их байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нараар мэдэхгүй зүйлээ заалгаж, тэдний ачаар мэдэх ёстой, сурах ёстой олон зүйлийг сурч авсан. Шүүхийн байгууллагад ажиллана гэдэг нь өөрөө том хариуцлага үүрсэн ажил гэж хувьдаа боддог. Тиймээс чадах чинээгээрээ чанартай сайн, хурдан, шуурхай ажиллахыг эрмэлздэг.
Энэ жил Монгол улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээ болж байна. Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж байсан, ажиллаж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 20 жилийн мэндийг хүргэж эрүүл энх, саруул сайхныг хүсье.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Еркегүл