БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-09-27

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар улирлын байдлаар өмнөх оны үлдэгдэл 14 хэрэгт нэмж 237 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 251 эрүүгийн хэргээс 10 хэргийг прокурорт буцааж, 6 хэргийг түдгэлзүүлж, 214 хэргийг шийдвэрлэж, 15 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны 3 дугаар улиралд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 54 хэргээр буюу 25,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны 3 дугаар улирлын байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах 1, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 4, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 67, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2, хүчиндэх 10, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1, хулгайлах 29, дээрэмдэх 1, залилах 14, мал хулгайлах 7, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 3, хахууль авах 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 6, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 26, бусад зүйл ангиар 42 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн 214 хэрэгт ял шийтгүүлсэн 221 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 14-15 насны 3, 16-17 насны 11 хүн, 18-21 насны 21 хүн, 22-29 насны 51 хүн, 30-34 насны 44 хүн, 35-аас дээш насны 91 хүн бөгөөд шүүхээр ял шийтгүүлсэн 221 хүний 44 хүнийг хорих ялаар, 137 хүнийг торгуулийн ялаар, 9 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 31 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 4 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, 22 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 11 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 2,847,055,000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  214 эрүүгийн хэргийн улмаас 137 эрэгтэй, 63 эмэгтэй, насанд хүрээгүй 14 хүүхэд, 4 хуулийн этгээд, 11 төрийн байгууллага хохирч, 2 хүн нас барсан бөгөөд 80 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 10 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 9,697,187,746 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 4 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 4 хүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 63 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 18 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 21 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 3 дугаар улирлын байдлаар зөрчлийн 871 хэргийг хүлээн авч, 829 зөрчлийн хэрэг шийдвэрлэснийг өмнөх оны 3 дугаар улиралд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 275 зөрчлийн хэргээр буюу 33,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-09-27