ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2024-10-29

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын хүсэлтийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын Олон Талт Хамтын Ажиллагааны Тасгийн дарга Ө.Ундрах, Хүний эрхийн Үндэсний Комиссын Иргэний Нийгмийн Зөвлөлийн гишүүн Б.Ардак, Австралийн Холбооны Улсын Маккуори Их Сургуулийн судлаач Кристоф Сперфилдт нар шүүхийн захиргааны ажилтнуудад хүний эрхийн чиглэлээр сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа

Сургалтад шүүхийн Тамгын газрын ажилтнууд бүрэн хамрагдаж, сонирхсон асуулт асууж, санал солилцлоо.

Сургалтын төгсгөлд Хүний эрхийн үндэсний комиссоос Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газарт бэлэглэсэн номыг гардууллаа.  

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-10-25