БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТОЛБО, БУГАТ СУМУУДАД АЖИЛЛАВ

  • 2024-09-18

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, сумдаас сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгч нарт иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулах, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлын талаар иргэдэд таниулах, олон нийтэд сурталчлах зорилгоор тус шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч С.Еркин нар 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус аймгийн Толбо, Бугат сумдад ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж сургалт зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээний талаар болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар 80 гаруй иргэнд мэдээлэл өгч, цахим хэлбэрээр мэдээлэл авах боломж, ард иргэдэд хууль, шүүхийн талаар танилцуулга хийлээ.

Сургалтаар Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан нь сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, гарын авлагаа тараасан бол Эвлэрүүлэн зуучлагч С.Еркин нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлын талаар болон шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, харьяалан шийдвэрлэх хэрэг, маргаан, статистик мэдээг танилцууллаа.

Энэ үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулж, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулга хийсэн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

2024-09-18