БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2024-11-06

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 88, эрүүгийн 55, зөрчлийн 39 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 93 хэргээс 86 хэргийг, эрүүгийн 59 хэргээс 52 хэргийг, зөрчлийн 40 хэргээс 27 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 919 нэхэмжлэл хүлээн авч 71 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2023 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 168 иргэний хэргийн хамт нийт 1087 иргэний хэргээс 861 иргэний хэргийг шийдвэрлэж, 96 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 13 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 648 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 984 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 14 эрүүгийн хэргийн хамт нийт 270 эрүүгийн хэргээс 251 хэргийг шийдвэрлэж, 19 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 1018 хэргийг шийдвэрлэж, 288 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 10 дугаар сарын байдлаар шинээр 82 нэхэмжлэл хүлээн авч, 20 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэл 15 хэргийн хамт нийт 77 захиргааны хэргээс 51 хэргийг шийдвэрлэж, 26 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 654 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 52 өргөдлийн хамт нийт 706 өргөдлөөс 460 өргөдлийг шийдвэрлэж, 100 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 105 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 41 өргөдлийн үлдэгдэлтэй байна.