“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ, ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦЛОО

  • 2024-11-19

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас аймгийн шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран “Эрүү шүүлтээс ангид байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6-р давхарт зохион байгууллаа.  

Уг өдөрлөгийн хүрээнд Өлгий сумын хэмжээний төрийн албан хаагч нарт Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек  “Эрүү шүүлтээс ангид байх үндсэн эрх, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн хэрэглээ” сэдвээр танилцуулга, мэдээлэл өглөө.

Өдөрлөгийн явцад  шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд иргэдийн хүссэн асуудлаар лавлагаа, мэдээлэл өгч, гарын авлага тараасан байна. Өдөрлөгт иргэд олноор хамрагдаж, сонирхсон, мэдэхийг хүссэн асуултынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авснаар “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-11-18