ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ МЭДЭЭ

  • 2024-07-01

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2024 оны 2 дугаар улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 62, эрүүгийн 30, зөрчлийн 15 хэргийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 13 хүсэлт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 6 хүсэлт тус тус хүлээн авч, шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 2 дугаар улирлын байдлаар 651 хэрэг, нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 83 хүсэлт, гомдол 85-г тус тус хүлээн авчээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 2 дугаар улирлын байдлаар аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн эрүүгийн 221, зөрчлийн 718 хэргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол 142-г тус тус хүлээн авчээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 2 дугаар улирлын байдлаар 51 нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт 21, гомдол 8-ыг тус тус хүлээн авсан байна.

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-07-01