ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ III ИХ ХУРАЛД ОРОЛЦОО

  • 2024-12-20

Шүүхийн ахмадуудын холбооны III Их хурал 2024.12.12-ны өдөр Улаанбаатар хотод болж өндөрлөв. Шүүхийн ахмадуудын холбоо нь 38 салбар хороо, 452 гишүүнтэй ба Их хуралд салбар холбоонуудыг төлөөлж 84 гишүүн оролцов. Шүүхийн ахмадуудын холбооны тэргүүн Н.Лүндэндорж ээлжит III Их хурлыг нээн үг хэлж, Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тус Их хурлаар:

- Холбооны 2022-2023 оны үйл ажиллагааны тайлан,

- Хяналтын зөвлөлийн тайлан,

- Холбооны шинэчилсэн дүрмийн төсөл,

- Холбооны гишүүдийн татварын хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх асуудал,

- Зохион байгуулалтын бусад асуудлыг тус тус хэлэлцсэн байна.  

Төлөөлөгчид дээрх асуудлуудыг хэлэлцэн цаашдын зорилтоо дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

- Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах,  

- Холбоо болон ахмад шүүгчдийн "дуу хоолой"-г нийгэмд гаргах,

- Ахмад настны шинэ хуулийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцогч байх,  

- Ахмадуудын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлуудыг санаачлах (Тэтгэврийн зөрүү арилгах гэх мэт), 

- Холбооны санхүүгийн хэрэгслийг бэхжүүлэх.

Шүүхийн ахмадуудын холбооны III Их хуралд Шүүхийн ахмадуудын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар хорооны тэргүүн А.Еркегүл оролцов. 

ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО

2024-12-19