БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-12-27

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны бүтэн жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 14 хэрэгт нэмж 326 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 340 эрүүгийн хэргээс 7 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 3 хэргийг түдгэлзүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 308 хэргийг шийдвэрлэж, 14 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх онд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 70 хэргээр буюу 22,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах 2, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах 5, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах 1, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах 4, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 101, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2, хүчиндэх 10, худал мэдээлэл тараах 2, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх 1, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 1, хулгайлах 34, дээрэмдэх 1, залилах 20, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших 4, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 8, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах 1, эд хөрөнгө устгах, гэмтээх 7, мал хулгайлах 11, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах 1, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах 6, хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах 2, мөрийтэй тоглоом зохион байгуулах 1, худал мэдүүлэх 1, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах 8, нийтийн албан тушаалтан хахууль авах 3, хууль сахиулагчийг эсэргүүцэх 11, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 4, хууль бусаар ан агнах 6, хууль бусаар мод бэлтгэх 2, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 48 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 321 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 19, 18-21 насны 13 хүн, 22-29 насны 65 хүн, 30-34 насны 100 хүн, 35-аас дээш насны 124 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 321 хүний 60 хүнийг хорих ялаар, 201 хүнийг торгуулийн ялаар, 11 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 49 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 16 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 3 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 22 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 439,510,000  төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  308 эрүүгийн хэргийн улмаас 249 эрэгтэй, 72 эмэгтэй, насанд хүрээгүй 26 хүүхэд, 4 компани, 18 төрийн байгууллага хохирч, 9 хүн нас барсан бөгөөд 106 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 14 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 19 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 1,296,480,805 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 6 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоосон бол 4 хүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг, 2 хүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус хорих ялаар сольж, 1 хүнд оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар солих хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүх нь 2024 онд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 4 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 4 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 91 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, 1 яллагдагчид тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч, 5 удаа яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзаж, 23 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 1037 хэргийг хүлээн авч, нийт 1034 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлээр /Танхайрах/-49, 5.4 дүгээр зүйлээр /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-423, 6.20 дугаар зүйлээр /Хүүхдийн эрхийг зөрчих/-5, 6.26 дугаар зүйлээр /Бэлгийн дарамт учруулах/-2, 8.6 дугаар зүйлээр /Хулгайлах/-20, 14.7 дугаар зүйлээр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-534, 15.7 дугаар зүйлээр /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах/-1 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Үүнийг өмнөх онд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 465 зөрчлийн хэргээр буюу 44,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг өөрчлөх, хүчингүй болгуулах тухай нийт 243 гомдол хүлээн авснаас 5 шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, 116 шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж, 122 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна. 

 

Мөн Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг баталгаажуулахаар ирүүлсэн 87 материалыг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-12-27