БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

  • 2024-12-27

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны бүтэн жилийн байдлаар 1108 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 168 иргэний хэрэгтэй хамт нийт 1276 иргэний хэргээс 96 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2 нэхэмжлэлийг буцааж, 2 хэргийг адил шатны өөр шүүхэд шилжүүлж, 2 хэргийг нэгтгэж, нийт 1087 иргэний хэргийг шийдвэрлэж, 87 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 81 хэргээр буюу 6,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 1087 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 594 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 185, зээлийн гэрээний маргаан 118, түрээсийн гэрээтэй холбоотой 10, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 23, хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой 2, тээвэрлэлтэй гэрээтэй холбоотой 1, даалгавартай холбоотой 1, зуучлалтай холбоотой 2, хамтран ажиллах гэрээтэй холбоотой 2, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 110, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 76, гэм хор учруулснаас эд хөрөнгийн хохирол 30, гэм хор учруулснаас эрүүл мэндийн хохирол 2, эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой 3, иргэний эрх зүйн бусад маргаанаар 29 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 332 хэрэг шийдвэрлэснээс хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай 23, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай 11, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт 26, нас тогтоолгох тухай хүсэлт 3, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 230, хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт 2, согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулиар 9, бусад төрлийн хүсэлтээр 28 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 92 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 72, эцэг тогтоолгох тухай 8, эцэг эх байх эрх хассан 3, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 4, бусад маргаан 5 хэргийг шийдвэрлэж, 98 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 46 хэрэг шийдвэрлэснээс ажлаас буруу шилжүүлсэн 2, ажлаас үндэслэлгүй халагдсан 26, цалин хөлсний маргаан 12, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 6 маргааныг тус тус шийдвэрлэжээ.

Мөн Газрын тухай хуулиар 1, Нийгмийн даатгалын тухай хуулиар 9, Төрийн албаны тухай хуулиар 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 2, бусад хуулиар 8 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 1087 хэргийн 464 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 546 хэргийг шүүх хуралдаанаар, 77 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 31,258,546 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-12-27