БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2024 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭ

  • 2024-12-27

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2024 оны бүтэн жилийн байдлаар 796 өргөдөл хүлээн авч, өмнөх оны үлдэгдлийн хамт нийт 848 өргөдлөөс 91 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 139 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 585 өргөдлийг шийдвэрлэж, 33 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 585 өргөдлийн 556 маргаан буюу 95 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 29 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргааны 705 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргааны 91 өргөдөл хүлээн авсан бол 2024 оны бүтэн жилийн байдлаар талуудаас улсын тэмдэгтийн хураамжид 16,764,504 төгрөг төлсөн байна.

2024 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 556 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-12-27