БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-12-27

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны бүтэн жилийн байдлаар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл 93 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 93 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал -32,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулиар 44, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 15, Хөдөлмөрийн тухай хуулиар 24, Гэр бүлийн тухай хуулиар 9, бусад хуулиар 1 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж, нийт 93 иргэний хэргийг шийдвэрлэснээс 53 /57 хувь/ хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 17 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 23 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2024 оны бүтэн жилийн байдлаар эрүүгийн 63 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 23,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 5, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 4, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2, хулгайлах гэмт хэрэг 6, дээрэмдэх гэмт хэрэг 1, залилах гэмт хэрэг 3, хөрөнгө завших гэмт хэрэг 2, мал хулгайлах гэмт хэрэг 6, хүчиндэх гэмт хэрэг 7, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 8, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 11, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэг 2, дураараа ашлах гэмт хэрэг 2, худал мэдүүлэх гэмт хэрэг 1, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 1, хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэмт хэрэг 1, эд хөрөнгө устгах гэмт хэрэг 1-ийг тус тус хянаж, нийт 63 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 28 /44 хувь/ хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 13 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 22 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Давж заалдах шатны шүүх 2024 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 41 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэжээ. Уг 41 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10 хэргээр буюу 24,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр Танхайрах зөрчил 4, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 23, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 2, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 1, Бэлгийн дарамт учруулах зөрчил 1, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 6, Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил 4 хэргийг тус тус хянаж, нийт 41 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 22 /54 хувь/ хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 12 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 3 хэргийн шийтгэврийг хүчингүй болгосон бол 4 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-12-26