Мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хуралдаж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт заасны дагуу Акраны Дауренбекийг тус шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгож, тогтоол гаргаснаар шүүхийн шинэ тамгыг Ерөнхий шүүгч А.Дауренбект гардуулан өгч, баяр хүргэлээ.
Шинээр согогдсон Ерөнхий шүүгчид болон сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр шилжин томилогдсон шүүгч нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025-01-02