2025 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 1, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 17, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2, хулгайлах 14, залилах 2, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 3, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 13, бусад зүйл ангиар 22 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.
Ял шийтгүүлсэн 66 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 18-21 насны 1 хүн, 22-29 насны 20 хүн, 30-34 насны 16 хүн, 35-аас дээш насны 29 хүн бөгөөд шүүхээр ял шийтгүүлсэн 66 хүний 10 хүнийг хорих ялаар, 46 хүнийг торгуулийн ялаар, 3 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 7 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 15 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 172,915,000 төгрөг байна.
Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 74 эрүүгийн хэргийн улмаас 39 эрэгтэй, 20 эмэгтэй, насанд хүрээгүй 1 хүүхэд, 4 төрийн байгууллага хохирсон бөгөөд 24 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 180,592,125 төгрөг бөгөөд үүнээс шүүхийн шатанд 146,226,910 төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 1 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар 1 хүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 18 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 5 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 5 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Зөрчлийн хэргийн талаар:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 217 хэргийг хүлээн авч, 217 зөрчлийн хэрэг шийдвэрлэснийг өмнөх оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 35 зөрчлийн хэргээр буюу 13,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025-03-27