Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 182 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 37 өргөдөл хүлээн авсан байна.
2025 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 25,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 117 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025-03-27